МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ХУРДАН МОРИНЫ ХҮҮХДИЙН ГИЙНГОО, МАРЗАЙ

ХУРДАН МОРИНЫ ХҮҮХДИЙН ГИЙНГОО, МАРЗАЙ

Хурдан морьдын уяа тойрч сойсон морьдын чилээ гаргах, гараан дээр болон цол дуудах үеэр хүүхдүүд гийнгоо аялж, морьдын урам зоригийг сэргээдэг онцлог зан үйл юм. Хурдан морины марзай, гийнгоо/зээнгоо/ нь уртын дууны дуурьсал, хэмнэлийг агуулсан уянгалаг, урт аялгуутай. Марзай нь уясан морь, унасан хүүхдийг энх эсэн байлгах, ээл ивээлийг агуулсан Одсэржмаа бурханы зүрхэн тарни юм. Монголчуудын адуу эдлэх соёл дотроос хурдан морь уях, түүнийг дагасан олон зан үйлийг бий болгоход нөлөөлжээ. Даншгийн хурдан морь уралдахад Богдын асрын өмнө хурдан морь унасан хүүхдүүд их сангийн дэргэд ирж Богдод мөргөөд мориндоо мордон асар майхныг гурвантаа эргэн гийнгоолон гарааны зүг гарах, морь эргэж байхад дуучид хуурчид Шажин түмэн эхийг дуулдаг, хурдан морины хүүхдүүдийг “Ум марзай мам суухай” гэсэн тарни бүхий гийнгоо аялуулж сургадаг, гийнгоолох сургуулийг тусгай дуучнаар хийлгэдэг болсон ба зөвхөн “гийнгоо” гэсэн үгийг хэлэхдээ дунд зээг 32 тоолохтой тэнцэхээр урт уянгалуулан аялдаг байсан гэдэг ба энэ үед төр шашин хослон барьсан Богд болон түүний шавь нар, аймаг нутгуудад тодорсон хувилгаадууд шашны нууц тарины шид увдисаар хурдан морь болон хүүхдэд ирэх гай барцадыг зайлуулах, холын замд уралдаж байгаа ширүүн өрсөлдөөн дундаас хүн мал мэнд ирэхийг даатган ном уншдаг байжээ.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу