МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН

ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН

Монголд нутаг нутгаар бага зэрэг ялгаатай дүрмээр морьдыг уралдуулж ирсэн боловч 1899 оноос эхлэн морьдыг даага, шүдлэн, хязаалан, соёолон, их нас ба азарга хэмээн ялган уралдуулах болжээ. XII жарны шороон үхэр жилийн (1709 он) зуны дунд сарын 28-ны өдөр, Бүрэн хааны өвөр Ивэн голын орчимд Очирай Түшээт хан тэргүүгэй засаг ноёдын хэлэлцэн тогтоосон гурван хошууны “Халх журам” гэж алдаршсан цаазыг гаргажээ. Энэ цаазад хурдан морь уралдуулах 17 заалтыг “нэгэн зүйл” хэмээн бүлэглэжээ.

Монголчууд эртнээс таван хошуу мал, тэр дундаа морийг эрхэмлэн дээдлэн, шүтэж ирсэн ард түмэн билээ. Учир нь өдөр тутмын уналга ачлагаас эхлэн, дэлхийг байлдан дагуулсан бүхий л үеийг монгол морьгүйгээр төсөөлөхгүй байхын аргагүй. Хүний хөл хүрч үзээгүй газрын хэвлийд туурайн мөрөө үлдээсэн монгол морио эдүгээ бид төрийн сүлдэндээ дүрслэн, дэл сүүлээр нь үндэсний хөгжим урлаад зогсохгүй хурдан морины уралдааныг үндэсний баяр наадмын нэг хэсэг болгосон билээ.

Үүсэл түүх: Эрдэмтэн судлаачдын үзэж байгаагаар 5000-6000 жилийн тэртээ адууг анх гаршуулан унаж эхэлснээс эхлэн найр наадамд уралдуулдаг уламжлал бий болгосон түүхтэй. Хурдан морины уралдаанд аргамаг хурдан хүлгээ шинжин таньж, уяа сойлгыг нь тааруулах нь нүүдэлчин монголчуудын олон зуун жилийн малч ухааны үндсэн дээр бүрэлдсэн мэдлэг, туршлагын баялаг сан юм. Нутаг бүрд бага зэрэг ялгаатай дүрмээр хурдан морины уралдааныг зохион байгуулж ирсэн хэдий ч 1899 оноос эхлэн морьдыг даага, шүдлэн, хязаалан, соёолон, их нас, азарга хэмээн насаар нь ялган уралдуулах болжээ. Тодруулбал, XII жарны шороон үхэр жил буюу 1709 оны зуны дунд сарын 28-ны өдөр Бүрэн хааны өвөр Ивэн голын орчимд Очирай Түшээт хан тэргүүтэй засаг ноёдын хэлэлцэн тогтоосон гурван хошууны “Халх журам” хэмээх цаазыг гаргахдаа дээр дурдсан зургаан насны морь уралдуулсан түүхтэй.

Хурдан морины шинж: Монголчууд он цагийн уртад хурдан морь таних, уяж сойх арвин их туршлага хуримтлуулжээ. Хурдан морины шинж нь морины бие бялдраас хамаарч харилцан адилгүй хэдий ч монгол морины шинжүүд ерөнхийдөө гадаад, дотоод, нууц гэсэн үндсэн гурван байдлаар илэрдэг.

Гадаад шинж: Морины шинжийн сургаалд хүлэг моринд байх 51 шинжийг тодорхойлсон нь гадаад төрхөөр шинжих арга юм.
13 их: Манлай, эрүү, хөмсөг бүгд яс, нуруу, гэдэс, хөх мах, булчин, омруу, дөрвөн туурай нь их байх;
9 урт: Дөрвөн шилбэ, нуруу, хоншоор сагалдарга, хэл, чих урт байх;
6 бүдүүн: Хоёр чихний уг , толгойн хэв, хөлийн уг, сүүлний уг, умдаг хавирганы матаас бүдүүн байх;
6 нарийн: Хүзүү, моголцог, хоншоор, хоёр чихний мөөгний үзүүр, салтаа бэрэвхий нарийн байх;
5 богино: Богтос чөмөг, хазлуур, хондлой, сүүл, бэрэвхий богино байх;
9 агуу: Дөрвөн туурай, хамрын нүх, хоёр нүдний хонхор, омруу, салтаа агуу байх;
3 өндөр хэрэгтэй гэгч: Дух овоо, мундаа, харгам зэрэг багтана.

Дотоод шинж: Морины дотоод шинжийг толгойн хэсгээр нь таньдаг.
Нүд, чих: Зүрхний шинж;
Хамрын нүх болон самсаа: Уушгины шинж;
Чих: Бөөрний шинж;
Хэл: Элэгний шинж;
Буйл: Дэлүүний шинж тус тус илэрнэ.
Нууц шинж: Морины шинжийн судрын “Чихэр амт” хэмээх бүлэгт нууц шинжийн тухай тодорхой өгүүлдэг бөгөөд энэ шинж нь зөвхөн шүдэнд илэрдэг.

Хурдан морь уях ёсон: Үндэсний их баяр наадамд хурдан морьд 6 насны ангиллаар уралдах ба унаачид /унаач / нь 7-12 насны хүүхдүүд байдаг. 2006 оноос Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг “Хүй долоон худаг” хэмээх Төв аймгийн Аргалант сумын нутагт уралдуулж эхэлсэн. Хурдан морины уралдаанд морьд насны ангиллаараа нь дараах зайнд уралдана.

Хурдан морь уралдах ёсон: Үндэсний их баяр наадамд хурдан морьд 6 насны ангиллаар уралдах ба унаачид /унаач / нь 7-12 насны хүүхдүүд байдаг. 2006 оноос Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг “Хүй долоон худаг” хэмээх Төв аймгийн Аргалант сумын нутагт уралдуулж эхэлсэн. Хурдан морины уралдаанд морьд насны ангиллаараа нь дараах зайнд уралддаг.

Азарга: 22-24км

Их нас: 24-26км

Соёолон: 22-24км

Хязаалан: 16-18км

Шүдлэн: 12-14км

Даага: 10-12км

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу