МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ХУРДАН МОРИНЫ УНААЧ ХҮҮХДИЙН ХУВЦАС УРЛАЛ

ХУРДАН МОРИНЫ УНААЧ ХҮҮХДИЙН ХУВЦАС УРЛАЛ

Эртний түүхт эрийн гурван наадмын нэгэн төрөл болох хурдан морины уралдаан нь дээхэн үедээ жилийн дөрвөн улирлын аль ч цагт болдог байжээ. Иймээс ч унаач хүүхдүүдийн хувцас өмсгөл цаг үе, цаг улиралаас шалтгаалан өөрчлөгдөж ирсэн байна. Эдүгээ голчлон зуны дэлгэр цагт баяр наадмыг зохион байгуулдаг болсноор хурдан морины хүүхдүүд ерөнхийдөө халууцахад бие барихгүй, хурдлахад салхи хөөрөгдөхгүй, хөнгөн нимгэн, хөдөлгөөнд саадгүй, шар, ногоон, усан цэнхэр гэх мэт тод өнгийн өмд цамц өмсдөг болжээ. Морины хүүхдийн малгай эртний баатруудын дуулганы маягтай шовгор оройтой ардаа бүчилж уядаг, урд талдаа соёмбо, хорол, чандмань, өлзий зэрэг хээтэй байдаг. Мөн цамцны ар өвөр, өмдний өвдгөнд хээ угалзаас гадна шувуу, эрвээхийн дүрс урладаг байсан нь таних тэмдэг болохоос гадна хүч чадал, хөнгөн хурдныг бэлгэддэг байна. Эдүгээ цагт хүүхдийн цамцны ар өвөрт таних тэмдэг болгон дугаарыг хаддаг болжээ. Мөн хурдан морины хүүхдүүд эртний баатар бодонгуудын адил эрэмгий зориг, хүч чадлын бэлгэдэл болгож богино нөмрөг зүүх нь бий. 2011 онд Стандартчиллын үндэсний зөвлөл “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хувцас, морины тоног хэрэгсэлд тавих шаардлага” гаргаснаас хамгаалалтын малгай, нүдний шил, цээживч, өвдгөвч, тохойвч зэргээс бүрдэх хамгаалалтын хувцас, гутал, барих ташуур зэрэгт стандарт тогтсон байна. Гэхдээ Хурдан морины унаач хүүхдүүд уралдааны дараа бай шагнал авах үед уламжлалт хувцсаа өмсөх нь түгээмэл байдаг.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу