МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ХОШУУД ХУРИМЫН ЁС, ЗАН ҮЙЛ

ХОШУУД ХУРИМЫН ЁС, ЗАН ҮЙЛ

Хошуудад нөхөрт гараагүй охиныг нэг үстэй буюу хөхөлтэй хүүхэн гэж нэрлэнэ. Хүүхэн талын гийчэд хүргэн талд хонохдоо үхэр, хонийг нь барьж уяад хоногийн шөл уух гэж шоголдог заншил. Үүнийг бас зарим газар худ үргээх хоногийн хурим, хоногийн шөл уух, халуун шавай идэх, малын ам гоёх гэх мэтээр нэрлэдэг. Хоногийн хурим буюу хол газрын хүүхэн талын гийчэд хүргэн талд хонодог. Гэхдээ өөрсдийнхөө майхан тогойтой ирэх буюу хүргэн талын бэлтгэсэн гэрт хононо. Хүүхэн талынх нь хоногийн газартаа хүргэн талын үхэр, хониноос барьж аваад хоногийн тогооч, хурмын хэлмэрч нь: “сурамгай бэргэн, сур татлага, морин поло моголжир хутга, мах идхээс хүүхдүүд, маань тоглохоос лам нар ирцгээ” гэж “хоногийн шөл уух” маяг гаргана. Ингэхэд хүргэн талынх хүүхэн талын хоногийн газар хүрч, тогооч, хэлмэрчид архи барьж хүргэн талын хэлмэрчээс:

“Манай энэ хонь бол

Магнай дээрээ сартай юм

Манзушир бурхны сэдэртэй юм

Орой дээрээ сэдэртэй юм

Очирваань бурхны сэдэртэй юм Утсан улаан голыг нь уучилж өршөөнө үү?” гэж гоёдог. Ингэж хоёр тал шог гарган наадаж, барьж уясан үхэр, хонийг тавьдаг.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу