МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ХОТОН ХУРИМЫН ЁС, ЗАН ҮЙЛ

ХОТОН ХУРИМЫН ЁС, ЗАН ҮЙЛ

Эцэг эх хүүгээ 19 хүрэхэд хүү өсөж, өрх нутаг тусгаарлах цаг боллоо гэж нутаг усны мөн насны үеийн айлын сэвгэрүүдээс /охидоос/ ажилсаг, малч хичээнгүйг сонгон, хүүгийн ах буюу эцгийн садан төрлийн ахмад хүнийг зууч болгон явуулдаг. Зууч уг айлд ирж манай төрлийн тэр 19 хүрч, өрх тусгаарлах бодолтой байгааг хэлж танайхны уг удам, элкэн, охины нас энэ бүх зүйлийг эргэцүүлэн үзээд “ам нээх”-ээр /морь туших ч гэнэ/ зорьж ирлээ гэхэд охины эцэг, эх “Та бүхний бодолтой бид санал нэг байна. Энэ улс /хүүхдүүд/ нэгэнт өсч айл өрх үүсгэх цаг үе нь болжээ” гэж хариу хэлхэд зөвшөөрсөн бол зууч цайны өнцөгт хадаг ороогоод архитай бэлэг барин бөс өгөх /хүргэх/ өдрөө товлоод буцаж ирдэг. Бэр өгөх өдөр хүүгийн төрөл садан эрэгтэй эмэгтэй хоёр хүн хувцасны бөс, товч, хагас булигаар, хөшгийн даавуу хүргэн ирж охины эцэг эхэд барин хоёр тал ор, хөнжил, дэр авчрах өдрөө тохиролцож товлон, тэр өдөр мөн хоёр хүн ор хөнжил хийхэд зориулсан нэг эсгий, эмжээрийн бөс, дэвсгэр, толгойн дэр, хөл дэр /хөл богц гэнэ/, хурганы арьс /хүүхдийн дээл хийх/ авчирна. Ингээд хоёр тал бэлтгэл ажилд орно. Хуримын өдөр хүүгийн эх, хүү болон хүүгийн бэргэн, хүүгийн талын найр ахлаач, ахмад хүргэн, дагуул хүргэн, хүүгийн номын аав, ээж болох хүмүүс, ах дүү төрөл садангийн хамт охины эцгийнд ирнэ. Хүүгийн эх “Бэлэг хавчуулга” гэж зүс хадаг /хадагны үзүүрт шар цавуу, чихэр, хонины гурван хоргол байна/ охины эцэг эхэд барихад хүүгийн талын нэг хүн зүс хадагны идээг охины эцэг, эх, ахалсан хүн бусад хүмүүст гал зөв тойруулан амсуулан, ерөөл авдаг. Үүний дараа хүү, хадам эцгийн галд мөргөн хадам эцэгт цамц /кийлэг/, эхэд сүү /үсүү/ өгч найр эхэлнэ. Найрын төгсгөлд хүү, охин хоёрын аав, ээжийг номын аав, ээж болгох ёслол болно. Үүнийг молда удирдан явуулна.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу