МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ХОТОН ХУВЦАСНЫ УЛАМЖЛАЛТ УРЛАЛ

ХОТОН ХУВЦАСНЫ УЛАМЖЛАЛТ УРЛАЛ

Хотон эрэгтэйчүүдийн дээл Ойрадын бусад ястны дээл хувцасны хийц загвартай ижил боловч эрэгтэй эмэгтэй, ямар ч улирлын дээл нь нударгагүй ханцуйтай, хар өнгө зонхилдгоороо онцлог юм.

Хотон эхнэр дулааны улиралд  тэрлэг, хүрэм, хүйтэн сэрүүнд нэхий дээл, хүрэм өмсөнө. Тэрлэг нь хар өнгөтэй, босоо захтай, голоороо задгай, зах энгэр, ташааг хар болон улаан бөсөөр өргөн нарийн давхар эмждэг. Тэрлэгний гадуур богино ханцуйтай, захгүй, задгай энгэртэй хүрэм өмсөнө. Ханцуйн омог, хүрмийн хөвөөг өргөн нарийн эмжих ба хүрмийн ар шилд хоргойгоор эмжсэн дөрвөлжин шар торго хаддаг. Өвлийн дээлээ “тушаатай цагаан дээл” гэх бөгөөд энэ нь хормойг өргөн нарийн /нарин/ хар бөсөөр хөвөөлөн эмжсэн, голоороо задгай, суганы харалдаа дөрвөлжин хараа гарган товчилдог  нэхий дээл юм. Баяд, дөрвөдийн нэгэн адил “дуулха” буюу дуулга, тоорцог, төгрөг малгай өмсөнө. “Ичиги” буюу хотон гутал  орхигдон  гээгдэж ээтэн хоншоор,  хавтгай зузаан, тавиу ул бүхий “дөрвөд госон”  хэрэглэх болжээ.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу