МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ХОТОН БИЙ БИЕЛГЭЭ

ХОТОН БИЙ БИЕЛГЭЭ

Хөдөлгөөн, утга агуулгын хувьд ч зөвхөн тухайн ястанд байдаг өөр ястанд байдаггүй өвөрмөц бий биелгээний төрөл бий. Жишээлбэл, “агсал” бий байна. Энэ бол өөр ямар ч ястанд байдаггүй. Мөн Хотон ястанд сэргэлэн цовоо дүр төрхийг илэрхийлсэн “Сээтэн залуу” гэж бий байна. Нэг бүсгүйд хайртай болчихоод түүнийгээ илэрхийлж чадахгүй явсаар олон хүн цугласан найранд хайрт бүсгүйдээ хайраа илэрхийлж, сээтэн хаяж байгаа залуугийн дүр төрхийг илэрхийлсэн бий биелгээ юм. Бийг икэл хөгжмийн татлага ая удирдан хөтөлнө. Бийгийн елхэндэг, жороо морины явдал цацал, мөргүүл, дөрвөн Ойрадын уриа, их татлага, жуурай гэлдэн гэх мэт 10 шахам икэлийн татлаганд ганцаарчилсан ба нийтээрээ биелэх хэлбэрүүд бий.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу