МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ХОТОН АМАН АЯЛГУУ

ХОТОН АМАН АЯЛГУУ

Түрэг гаралтай Монгол ястангууд болох Хотонгууд Увс аймгийн Тариалан, Наранбулаг, Улаангом суманд оршин суудаг. Нэрийн гарлын хувьд Исламын шашны сүмийн орой дээрхи “нар сар” буюу “сүлд од”-ыг шүтдэг хүмүүс гэсэн утгаар “одон”, анх Дөрвөдийн бүрэлдэхүүнд орохдоо эрчүүд нь зүс буруулж эмэгтэй хувцас өмсөж ирснээс, анх дандаа бүсгүйчүүд ирснээс “хатан” гэсэн үгнээс гаралтай гэх мэтээр тайлбарладаг.  Исламын шашин шүтдэг бөгөөд “молда” буюу лам нар нь “Коран” судраас уншихаас бусдаар Түрэг хэлээ бараг мартсан. В.Я.Владимирцов 1904 онд  Хотонгуудын дунд судалгаа хийгээд 200 гаруй Түрэг үг олсон гэдэг. Эдүгээ Хотонгууд хэл аялгууны хувьд Дөрвөдтэй төстэй ярьдаг байна.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу