МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ХОТГОЙД ХУРИМЫН ЁС, ЗАН ҮЙЛ

ХОТГОЙД ХУРИМЫН ЁС, ЗАН ҮЙЛ

Хотгойд ястнууд бэр гуйхыг бэр босгох гэж нэрлэдэг. Эцэг эх нь хүүтэйгээ ярилцан, сайн өдрийг сонгон шинэ гэр барьсныхаа дараа бэрээ оргуулан авчирдаг. Ингэхдээ хүү нь эхнэр болох хүндээ урьдчилан мэдэгдсэн байдаг. Бэр оргуулахдаа нөхөр болох хүн нь үеийн 2-3 залуутай хөтөлгөө морьтой очно. Ингэхдээ хүргэн гэрийн бэрийн гэрийн ойролцоо үлдэж нөгөө хоёр залуу нь бэрд нөхөр болох хүн нь ирснийг дуулгаж, гэрийн хаалганд нь хадаг уяад оргуулж авдаг байна. Бэр босгох зан үйлийг ихэвчлэн үдэш хийдэг байна..

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу