МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ХОТГОЙД АМАН АЯЛГУУ

ХОТГОЙД АМАН АЯЛГУУ

Хотгойдууд Хөвсгөл аймгийн Арбулаг, Цагаан-Уул, Мөрөн, Төмөрбулаг, Бүрэнтогтох, Алаг-Эрдэнэ гэх мэт, Завхан аймгийн Баянхайрхан, Баянтэс, Асгат зэрэг суманд олноороо буюу Монгол нутгийн баруун хойд хэсгээр нутагладаг. Нэрийн гарлын хувьд “хойд хойт” буюу хойно байдаг хоньтой хүмүүс эсвэл “хойд гойд”-хойно оршдог гойд хүмүүс гэсэн үгнээс гаралтай хэмээн үздэг. Хотгойд аман аялгууны онцлогоос дурьдвал: Үгийн 1-р үеэс хойш орсон ээ нь аа-гаар /эмээл-эмаал, тэмээ-тамаа, зүгээр-зүгаар, эмжээр-имжаар/, ий нь аа болон үү-гээр /битгий-бүтгаа, хэлтгий-кэлтгаа/, иу-г үү-гээр /хариу-харүү, тавиур-тавүүр/. Хос эгшгийг урт эгшгээр дууддаг. Жишээ нь: ай-г аа-гаар /зуузай-зуузаа, талгай-малгаа, шагай-шагаа/, ой-г оо-гоор /могой-могоо, тохой-тохоо/, уй, үй-гийн хос эгшгийг урт эгшгээр /ханцуй-хамцуу, уйтгар-үүтхар, үймүүлэх-үүмүүлэх/, үгийн эхний э-г ө,и-гээр /эвэр-өвөр, элбэг-ивлэг/, а нь о,у-гаар /багалзуур-боголзуур, чухам-цохом/, ц-г ч-гээр /чухам-цохом, чарга-царга/, в-г г-гээр /дэвтэр-дэгтэр/, л, б, в хоорондоо, р, л, м, г, ш байраа сэлгэж тонгордог /догшин-дошгин, алчуур-арчуул, халбага-хавлага/, авиа нэмж хэлдэг /нэгдэл-нэгтхэл, цөөхөн-өцөөхөн/. Үгсийн сангийн хувьд ч /дунгуу ааруул-дугариг ааруул, тоног-дээл, хөшигний эмжээр, уут-хармаа, цүзгэр-том хөрөө/ үлэмжхэн ялгаатай.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу