МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ХОНИН СҮРЭГ МАЛЛАХ АРГА УХААН

ХОНИН СҮРЭГ МАЛЛАХ АРГА УХААН

Зуны улиралд хонь, ямаанд тарга хүч гүйцэд авхуулж, сүү ашиг шимийг бүрэн ашиглах, хурга, ишгийг махлуулахын тулд нутаг бэлчээр, ус, хужрыг нарийн тохируулж, хариулгыг нягт нямбай хийх шаардлагатай. Зуны тэргүүн сарын дунд үеэс эхлэн хонь, ямаагаа хол, ойрын оторт гарган таргалуулах хэрэгтэй бөгөөд бэлчээрийг нь ойр ойрхон сэлгэж байх нь чухал. Нэг нутагт хэтэрхий удаан байвал хонь, ямааны хот хэвтэр шавхайрч үс ноос нь шарлах, бөгс нь өтөх, туурай нь дэвтэж доголох зэрэг сөрөг явдал үүснэ. Намрын сард хонь, ямаанд өөхөн тарга авхуулна. Өглөө эрт таана, цагаан шаваг, хөмөл, мангир, агь, ерхөг, хялгана бүхий бэлчээрт бэлчээнэ. Хэвтрийг байнга сольж товгор, сэрүүн, дагжуур хөрстэй налуу хэвтрийг бараадуулан хэвтүүлнэ. Өвлийн бэлчээрийг алсын, ойрын, нөөц гэж ангилан алсын бэлчээрээс ойртуулах байдлаар идээшлүүлнэ. Өвлийн цагт бага усалбал зохистой. Хаваржааны бэлчээр нь малд идэгдэж талхлагдаагүй байхаас гадна нөмөр, дулаан, ногоо эрт ургадаг, борог өвс сайтай, салхи шуурганы урсгал хаасан уул, толгодын энгэр бэл, нөмөр сайтай намдуу, ус хужиртаа ойр газар байвал зохино. Мал ид төллөх үеэр ойрын бэлчээрийг, хаваржаанд буусны дараахан холын бэлчээрийг тус тус ашиглана.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу