МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ХОДОК ТЭРЭГ ХИЙХ УЛАМЖЛАЛТ АРГА

ХОДОК ТЭРЭГ ХИЙХ УЛАМЖЛАЛТ АРГА

Манай улсын Сэлэнгэ, Дорнод нутгаар 4 дугуйтай, суудал, ачааны хосолмол эдэлгээтэй тэрэг эрт үеэс хэрэглэгдэж ирсэн бөгөөд нутгийхан “ходок” тэрэг гэж нэрлэдэг. Энэ тэрэг бөт бах эдэлгээ сайтай, ачааных нь нумгүй, суудлынх нь дугуй нумтай, 1-3 морь хөллөж хэрэглэнэ. Ходок тэрэг нь төмөр нилээд орсон хүнд боловч засмал замтай хотын тээвэрт хэрэглэхэд бусад тэрэгнээс илүү тохиромжтой. Ходок тэрэгний бие ангийг урд дугуйн хэсэг, хойд дугуйн хэсэг, тэвшний хэсэг гэж хуваана. Урд дугуйг бөх бат матаж бусад тэрэгнүүдийн адил мөөр хийж угсарна. Дугуйны цөнгийн амыг голд гаргасан эргэнд тусгай таглаа хийнэ. Буланд төмөр бүсийг хийж, угсрах ажиллагаа нь бусад тэрэгтэй адил хийгдэнэ. Урд голыг 50мм бүдүүн төмрөөр хийнэ. Голны хоёр үзүүрт таг суух эрэг гаргана. Голд нь урд голыг хөдөлгөөнд оруулах шон эргийн нүх гаргана. Гол төмөр нь ерөнхийдөө бөөрөнхий байна. Урд голын доод эмээл мод, төмөр гол дээр суурилж тэгш бэхлэгдэнэ. Эмээл модыг бат бэх болгохын тулд төмрөөр тоноглоно. Урд дугуйн төмөр гол, модон эмээлийг угсарч, боож өгнө. Хүрд нь хоёр хэсгээс бүрдэнэ. Дээд хэсэг нь хүрээтэй, дээд эмээл төмрийн ховилд эргэх хүрд болно. Дугуйн татуурга хоёр хэсгээс бүрдэнэ. Татуургыг бүдүүн төмөр утас эрж цөнгийн хүзүүнд хийх бөгөөд татуурга нь тусгай гогцоогоор дэгээнд бэхлэгдэнэ. Татуурга нь тойрог замд, огцом эргэлтийн үед арлын сумыг хугарахаас хамгаална. Хойд дугуй, урд дугуйнаас том, 950-1000мм диаметртэй, тойргийн нийт урт нь 3900мм, 12 ширхэг хигээстэй байна.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу