МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ХАРЧИН АМАН АЯЛГУУ

ХАРЧИН АМАН АЯЛГУУ

Харчин гэдэг нь Их Юань гүрний үед тусгай аргаар, дан хар зүсмийн гүүний сүүгээр исгэдэг “хар айраг” хэмээх ундааны зүйлийг хааны хэрэгцээнд нийлүүлдэг хүмүүсийн нэрнээс үүссэн гэж үздэг. Мөн хар түрүүт, харц язгуурт гэсэн үгнээс үүссэн гэх нь бий. Харчингууд одоогийн ӨМӨЗО-ны Хөлөнбуйр, Монгол Улсын Дорноговь, Дундговь аймагт цөөн тоотой оршино. Харчин аялгууны онцлог: 1-р үеийн уу нь оо-гоор /уул-оол, дуу-доо, туулай-тоолаа/, з-г ж-гээр /зүрх-жүрх/, нөхцөл үйлийн хлаа, лээ, хнээ /чамайг хэлэхээр мэдлээ-чамаа хэлэхлаа мэджээ, нар жаргахаар сая ирнэ-нар унлээ сээ ирн, хаалгаа нээгээд үзэхээр-үүдээн сэхээгээд үтгэхлээ/, уу?, вэ? асуух сул үгийг аа, ээ, баа, ваа-гаар хэлнэ /байна уу?-банаа, яаваа-йаваа, хэлсэн үү-хэлжба, үзсэн үү-үжсэн ба/, ганц тоот төлөөний үгийн тийн ялгал над, нам, нан гэсэн 3 өөр үндэстэй.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу