МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ХАРААЛ ЗҮХЛИЙН ҮГ

ХАРААЛ ЗҮХЛИЙН ҮГ

Хараал зүхэл нь бусдыг ёс суртахууны үүднээс доромжлохгүй, хувь заяанд нь хор хөнөөл учруулахад чиглэж тодорхой ёс журам гүйцэтгэн шившиж хэлдэг богино шүлэг юм. Хараалын үзүүр цус, ерөөлийн үзүүр тос гэх хууч үг бий. Хараал зүхэл өөдгүй хүмүүсийн амны уншлага, амьдралынх нь хэв маяг мэт болсон байдаг. Бусдыг хараан зүхэх нь бохирдсон сэтгэлээ тайтгаруулахыг оролдож байгаа хамгийн бүдүүлэг ёс суртахууны доголдол, ёс зүйн гажиг юм. Хараал зүхэл, ширүүн үгс урсгаж байгаа хүн бусдыг муулах гэхээсээ илүү өөрийнхөө далд байсан өчүүхэн дорой төрхийг ил гарган илчилж, доош хийн доромжилж байна гэдгээ ухаарч мэдэх хэрэгтэй. Хараал хариутай, ерөөл ембүүтэй гэдэг. Хараал нь бэлгэ дэмбэрлийн үгийн эсрэг, зүхэл нь ерөөлийн эсрэг чиглэсэн утгатай юм.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу