МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ХАМНИГАН ХУРИМЫН ЁС, ЗАН ҮЙЛ

ХАМНИГАН ХУРИМЫН ЁС, ЗАН ҮЙЛ

Хамниганы хуримын талаар тусгайлан судалсан нь ховор юм.  Хамниганы хуримын тогтолцоо нь хоёр байдлаар ажиглагдсан. Үүний нэг нь дундад эртний шинжтэй бэрийг хулгайлж авах уламжлалт хэлбэр, нөгөө нь Халх, Буриадын хуримын нөлөө бүхий орчин цагийн гэрлэх ёслол юм. Анхны хэлбэрийн талаар товч өгүүлэхэд: бэрээ хулгайлж авах хэлбэр нь хоёр талыхан эртнээс тохиролцсон ураглах ёс бөгөөд бэрээ шөнийн цагт босгож оргуулан аваачих явдал юм. Хүүгийн тал эхэндээ бэр гуйдаг бүх хэлбэр ёсоороо хийгдэж охины тал зөвшөөрөн авах өдрөө дөхөөд ирэхээр охин нэгээс хоёр өдөр өөрийн ах дүүгийнд зочлон очиж дайлуулан бэлэг сэлт авдаг. Эгч юм уу эсвэл нэгэн үе тэнгийхэн нь дагуулан явцгаадаг. Үүнийг “Бага наадам” гэдэг. Охиныг шөнөөр аваачсан хүүгийн эцэг бэрээ шууд шинэ гэртээ оруулахгүй. Аав ээжийн, эсвэл хөрш айлынд цайлж байгаад өглөө нарнаар хадам аавынх нь гал голомтонд мөргүүлж нар мандахаар шинэ гэрт оруулахдаа гэрийнх нь босгон дээгүүр эсгий тавиад оруулж, жил таарсан хүн үсийг нь хагалж самнана. Дараа нь бурханд мөргүүлэн, галд нь гурван цуцал нэмүүлнэ. Ингээд хүүгийн талыхан сууцгааж тэр өдрөө бага зэргийн найр хийнэ. Үүнээс хойш 2-3 хоноод нэг хоёр хүн дагуулан охины эцгийнд хадаг, цай, лонх архи, идээ, шүүс зэрэг бэлэгтэй очдог.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу