МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ХАМНИГАН АМАН АЯЛГУУ

ХАМНИГАН АМАН АЯЛГУУ

Хамниган буюу эвэнкчүүд нь ӨМӨЗО-ны Хармөрөн муж, Монгол Улсын Дорнод, Хэнтий аймагт цөөн тоотой оршин суудаг. Хамниган нар цэвэр Буриад аялгуутан ч биш, цэвэр Халх аялгуутан ч биш дундад эртний Монгол хэлний үлдэгдэлтэй өвөрмөц Монгол аялгуутан юм. Хамниган аман аялгууны онцлогоос: Эм үгэнд х-г к-гаар /хөх-күкэ, хүн-күн, зүрх-зүркэ/, ж, ч, ш-ийн дараа и /чоно-чино, чандага-чиндага, жаргал-жиргал, жагсаал-жиксал, шавар-шивар/, с-ийг д, т-гээр сольж хэлэх /уушги-утки, нисэх-нидкү, босох-бодху/, үгийн эхний я-г и-гээр /янзага-индзага, янаг-инак/-ээр хэлдэг. Мөн үгийн сангийн хувьд Орос /сэрээ-вийл, сэнжтэй аяга-истакан, зуухны ширэм-пилтаа/, Буриад аялгууны нөлөө харагдах боловч эртний Монгол хэлний онцлог тод томруун тусчээ. Тухайлбал: хар-гара, хялгас-хялгасун, дохих-докигу, бараг-барук, мөргөх-мөргүкү, хэлэх-кэлэкү/

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу