МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ХАЛХ ХУРИМЫН ЁС, ЗАН ҮЙЛ

ХАЛХ ХУРИМЫН ЁС, ЗАН ҮЙЛ

Монголчуудын бэр гуйх ёс, нутаг ус, яс, угсаатнаасаа хамаарч эртний өвөрмөц уламжлалыг хадгалж ирсэн түүхтэй. Бэр гуйх ёслолыг Халхад гуйлга өгөх, Буриадад бэр гуйх, Үзэмчинд бэрх сонгох, Захчинд ам сонсгох гэх зэргээр өөр өөрөөр нэрлэдэг байна. Монголчууд бэр гуйлгах хүнээ удам судар сайтай (ядаж гэмээ нь гар сайтай) нэр хүндтэй, зан үйлийн өргөн мэдлэгтэй, гэр бүлээсээ салж, хагацаагүй, үр хүүхдээр өнөр өтгөн, ах дүү, төрөл төрөгсед, хамт олон, нутаг усандаа нэр хүндтэй, төлөв түвшин, нүдэнд дулаан, харилцаж буй хүмүүстээ хүндэтгэл үзүүлж чадах мэдрэмжтэй нэгэн байвал таны үр хүүхдийн ирээдүйд сайнаар нөлөөлнө гэж үздэг. Түүнчлэн хүүтэй чинь ивээл жилтэй, элдэв муу зуршилгүй хүн байх нь чухал. Таны гэрлэх гэж буй хүү могой жилтэй бол бэр гуйхаар явах хүн тахиа, үхэр жилтэй байна гэсэн үг. Жил нь таарахгүй ч олон айл гэрлүүлсэн сайн хүн тохиолдвоос уг хүнийг тохирох жилтэй болгон дом засал хийж явуулдаг. Дагалдагч нь бэр гуйхад хэрэглэгдэх хадаг самбай, идээ ундаа, бэлэг сэлтийг бэлдэж, сөн түших үүрэгтэй. Бэр гуйхад хүүгийн эцэг юм уу авга нь дагалдана. Бэр гуйлганд явж буй хүмүүс бэлгэдэлт сайн өдөр охины эцгийнд очиж, хадаг эсвэл хөөрөг барина. Эцэг нь охиноо бэр болгон өгөх бол хадаг эсвэл хөөргийг нь авах ёстой. Халхуудын бэр гуйх ёсонд ураг барилдах хүү, охины мэнгэ, жил нь тохирч буй эсэхийг ихэд анхаардаг. Ивээл жилтэй бол цаашдын амьдрал нь аз жаргалтай, сайн сайхан амьдарна гэж үздэг.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу