МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ХАЛХ БҮЖИГ

ХАЛХ БҮЖИГ

Ардын бүжиг гэдэг нь ард түмний амьдралын хүсэл мөрөөдөл, ёс суртахууныг илэрхийлсний дээр өргөн дэлгэрч хөгжжээ. Аль ч талаараа тайзан дээр тоглохоор зориуд зохиосон бүжгээс ялгаатай байдаг атлаа бүх бүжгүүдийн эх сурвалж нь болдог. Халх бүжигт гол төлөв уул ус, нутаг орон, сайн морь, сайхан баатрын дүрийг дүрсэлдэг бол Халх эмэгтэйчүүд өөрсдийн хөдөлмөрийн байдал буюу сүү саах, ноос савах, дээс томох гэх мэт хөдөлгөөнийг бүжигтээ шингээсэн байдаг. Төв Халхын бүжигт Монгол хүний эрхэмсэг зан чанар, ёслол хүндэтгэлийн намба төрх, гунхах ганхах, туялзах хөдөлгөөн голлодог бол Баруун Монголын Захчин, Торгууд, Урианхай, Дөрвөд, Хотон, Баяд, Өөлд ястны бүжигт гарын болон цээжин биеийн огцом түргэн хөдөлгөөн, дал мөрний хаялга, цохилго, сугсралт, солбилт зэрэг нийтлэг намба төрх давамгайлна. Монголд эртнээс нааш театрын тайзан дээр биеэ даасан утга санаатай, хөдлөл хөдөлгөөнтэй орчин үеийн Монгол бүжиг бий болжээ. Тухайлбал, “Наадам”, “Бөхчүүд”, “Манай хувцас”, “Цаатан”, “Баярын өглөө”, “Хүрэн толгод”, “Адуучин”, “Хоёр залуу”, “Галын наадам”, “Эрх ишиг”, “Тэшүүрчин”, “Шилбүүрт бүжиг”, “Хургачин” гэх мэт олон бүжгүүдийг нэрлэж болох юм.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу