МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ХАЛХ БОГИНО ДУУ

ХАЛХ БОГИНО ДУУ

Халх ардын богино дуу нь уртын дууг бодвол нугалаа цөөтэй, хөг аялгуу нь уран тансаг, дуулахад хялбар тул өдөр бүр ямар ч ажил үйл эрхэлж байсан аялж дуулахад тохиромжтой юм. Төрийн ёслол хүндэтгэл, найр наадмын эхэнд дуулдаггүй боловч зан үйл төгсөж, найр жаргасны дараа сайн сайхныг бэлгэдсэн богино дуу дуулдаг. Утга агуулгын хувьд нутаг ус, эцэг эх, амраг хайр, сайн морь, сайхан хүн, ажил үйлсээ магтан дуулахаас гадна хууль цаазын чанга хатуу, дээдэс ноёдын бурангуй явдлыг шүүмжилсэн хошин дуу ч арвин бий.  Мөн “Алигэрмаа”, “Сумъяа ноён”, “Жийжүү хот”, “Ванлий”, “Сийлэнбөөр”, “Сүнжидмаа”, “Наян наймтай Намсан гуай” гэх мэт 2-3, түүнээс ч дээш дүр гардаг харилцаа дууг нэг хүн дангаараа болон нийтээр зэрэг дуулах нь ч бий. 

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу