МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

УРЦ ХЭЛБЭРИЙН ГЭР УРЛАЛ

УРЦ ХЭЛБЭРИЙН ГЭР УРЛАЛ

Хэд хэдэн нарийн шургааг босгон оройг нь нийлүүлэн бариулж бэхлээд, ёроолыг сарвайлган тэлж, элдэв бөс даавуу, өвс, холтсоор бүрсэн шовгор оромжийг урц гэнэ. Нэг урцанд 2-3 хатавч /4м-5м урт, 2м-3м өргөн/, 2-3 дээвэр /3м-4м урт, 2м-3м өргөн/ ордог. Бүрээс бүрээд түүнийг 7-8 ширхэг урт модоор салхинаас хамгаалан даруулдаг. Монголын умард нутгийн цаатнууд одоо ч урцанд суусаар байна. Уйгур, Урианхай иргэдийн сууж дассан орон сууц бол урц /Урианхайгаар эүке гэнэ/ бөгөөд хатгуур мод /алааже/ бүрээс /алхе/ хоёроос бүрдэнэ. Том урц нь Монгол гэртэй харьцуулахад бага 5 ханатай гэр, жижиг урц нь бага 4 ханатай гэрийн багтаамжтай ойролцоо юм. Урцыг гэрийн ах хэмээн үзэж шинэ залуу гэр бүл бологсодыг гурав хоног урцанд суулгаж дараа нь ханат гэрт нь оруулдаг заншил одоо ч Дархадын зарим овогт бий.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу