МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

УРИАНХАЙ ХУРИМЫН ЁС, ЗАН ҮЙЛ

УРИАНХАЙ ХУРИМЫН ЁС, ЗАН ҮЙЛ

Монгол Улсын хэмжээнд баруун бүсэд тархацтай. Алтайн Урианхайчууд бэр гуйхад хүүгийн эцэг явдаг. Эцэг нь бэр гуйхдаа хөөрөг барьдаг. Охины эцэг хөөргийг нь аваад охиноо бэр болгон өгөх эсэхээ гурав хоногийн дараа хариу хэлнэ. Хэрэв охиноо бэр болгохыг зөвшөөрвөл идээ ундаагаар дайлна. Гурван өдрийн дараа хүүгийн авга идээ ундаа бэлтгэн очиж хариугаа авна. Охиноо бэр болгохоор зөвшөөрвөл идээ ундаагаар тэднийг дайлна. Үүнийг зулаг дээж өргөх ёслол гэдэг. Хүүгийн талынхан хэрэв охиноо өгөхийг зөвшөөрөхгүй бол дахин бэр гуйхгүй ёстой. Хэрэв зөвшөөрсөн хариу авбал хүүгийн эцэг охины аавынд очиж, хадаг барин ураг холбох тухайгаа хэлэлцдэг байна. Тэгэхдээ галынх нь дэргэд таван ширхэг хадаас, шагайн чинээ зус тавиад Шар зусаар наалаа, Шалзан хадаасаар хадлаа хэмээн хэлдэг уламжлалтай.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу