МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

УРИАНХАЙ СУР ХАРВАА

УРИАНХАЙ СУР ХАРВАА

Энэхүү төрөл нь Монгол Улсын баруун аймгуудад өргөн тархсан. Өвөг харваа буюу Урианхай сур харваа нь хамгийн эртний харваа бөгөөд XII зууны үеэс улбаатай. Анх дайн байлдаанд ашигладаг байх үеэс тоглоом наадмын хэлбэрт оруулахыг Урианхайчууд сэдсэн байна. Чингисийн есөн өрлөгийн баатрууд болох Зэлмэ, Сүбээдэй нар Урианхайчууд бөгөөд маш мэргэн харвадаг хүмүүс байсан. Алтайн Урианхайчууд Урианхай овгийн онцлог болох дайнч, тулаанч шинжийг илтгэсэн эртний онцлог ёс дэглэм бүхий сурын харвааг өнөөдрийг хүртэл хадгалан харваж ирсэн нь өдгөө Монгол үндэстний хамгийн том баярын нэг болох наадамд Урианхай сурын харваа хэмээн нэрлэгдэн орж байна. Урианхай сур гэдэг нь зөвхөн эрэгтэй хүн харвадгаараа Халх сураас ялгаатай. Мөн байны хэмжээ өөр, 350-450гр жинтэй зангидсан суран байг онодог. Урианхай сурын харваа хэвшмэл нэг л төрөлтэй биш, янз бүрийн нөхцөл байдалд тохируулан харваж болох хэд хэдэн төрөлтэй юм. Тухайлбал: Талын харваа, Зүс харваа, Цуваа харваа, Сарампай харвах гэх мэт.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу