МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

УРИАНХАЙ НУМ СУМ УРЛАЛ

УРИАНХАЙ НУМ СУМ УРЛАЛ

III, IV зууны үед анхны “Хавчаахай” нум сум үүссэн гэж үздэг. Хамгийн эртний сурын харвааны төрөл нь Урианхай харваа юм. Урианхай сурын харвааг өвөг харваа хэмээн эрхэмлэдэг нь Их эзэн Чингис хааны үед ан гөрөө хийх, биеэ хамгаалахад хэрэглэдэг байсантай холбоотой гэж үздэг. Урианхай сурын байг чих хэмээдэг. Энэ нь 350-400 кг жинтэй, бөмбөг хэлбэртэй. Сурын бай нь урд хойд талдаа уултай. Энэ нь уулын дундах дайсныг хөнөөн устгаж байна гэсэн утгыг бэлгэддэг аж. Нэг нум бэлдэхэд нэг кг орчим шөрмөс, янгирын хос эвэр, тас шувууны өд ордог. Сумаа улиас, хус, бургасаар гэхчлэн олон төрлийн модоор хийж болох ч голдуу улиасаар урладаг. Эвэр, шөрмөсийг наахдаа малын арьс, турууны найрлагатай цавуу ашигладаг байна. Түүнчлэн нум сумны үйлдвэрлэлд хүний оролцоо их. Шөрмөс урах ажлыг л гэхэд нэгээс хоёр хүн хийнэ. Эврээ хөрөөдөх, халаах, тэгшлэх ажлыг мөн хоёр хүн гүйцэтгэнэ. Эвэр хэт элэгдэж, гэмтсэн, эсхүл буруу хөрөөдсөн бол дахиж хийхээс аргагүйд хүрдэг аж. Жишээ нь, бодын шөрмөсийг урахад нэлээд эв дүй шаардана. Эвгүй татвал тасардаг тул эвийг нь олж урт уртаар нь таслах хэрэгтэй байдаг байна.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу