МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

УРИАНХАЙ БОГИНО ДУУ

УРИАНХАЙ БОГИНО ДУУ

Урианхайчууд эртнээс дайн байлдаанд эрэмгий, ан гөрөөнд хавтай, дархны үйлэнд уртай түмний үр садын хувьд ардын дуунд нь ч энэхүү уламжлал тусгагдсан байдаг. Тухайлбал:

Барыг барьдаг тайга нь

Барчин дөрвөн соёотой

Түүнийг тавьдаг залуу нь

Эркээ хуруундаа эрдэмтэй

Гурыг барьдаг тайга нь

Гурван давхар гинжтэй

Түүнийг тавьдаг залуу

Эркээ хуруундаа эрдэмтэй /”Намын улаан мод”/ Ер нь Ойрадын богино дуунууд тэр дундаа Урианхай ардын богино дуунууд сэвэлзсэн хөнгөн аятай, хурдан хэмнэлтэй байдаг боловч тэрхэн зуур бүхэл бүтэн үйл явдлыг бүрэн зураглалаар үзүүлдэг онцлогтой.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу