МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

УРИАНХАЙ АМАН АЯЛГУУ

УРИАНХАЙ АМАН АЯЛГУУ

Эртний түүх сурвалжид цөс ихт баатар эрсээрээ тэмдэглэгдэн үлдсэн Урианхайчууд одоогийн Тува /Тагнын Урианхай/, ӨМӨЗО /Зэлмийн Урианхай/ Монгол Улсын Ховд, Баян-Өлгий /Алтайн Урианхай/, Хөвсгөл /Хөвсгөлийн Урианхай/, Завхан, Баянхонгор, Дорнод, Говь-Алтай /илүү халхажсан/ аймгийн зарим сумдад аж төрж байна. Урианхай гэдэг нь дайн байлдаанд уриалж дууддаг, оройлж ордог “Уриа”-дуудлагын “хан” буюу эзэн гэсэн үгнээс гаралтай. Урианхай аман аялгуу нь авиа зүйн болон хэл зүйн хувьд дундад үеийн Монгол хэлний онцлогийг нэлээд хадгалсан. Тухайлбал: зүг-зүк, жар-жири, сайжрах-сажрихха, зүрх-зүркэн/, эгшиг зохицох ёс бараг байхгүй/хашир-хашар, хужир-хузар, уршиг-урссаг, бүрэн-бүрүн/, авиа тагнайших үзэгдэл /урь-үрэн дулан, амь-эмин/, “и” эгшиг уруулшихад дараагийн эгшгээс гадна уруулын гийгүүлэгч нөлөөлсөн /чавганц-шувганца, жам-жума, бяслаг-бослаг/ гэх мэт онцлогтой.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу