МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

УРГАМЛЫН ЗҮЙЛЭЭР АНАГААХ АРГА УХААН

УРГАМЛЫН ЗҮЙЛЭЭР АНАГААХ АРГА УХААН

Нохойн хошуу, зөгийн бал, жимс ногоо, цагаан идээнд судас хатуурах өвчнөөс сэргийлэх үйлчилгээтэй С, В амин дэмүүд их учир хэрэглэх хэрэгтэй гэдэг. Ходоод, гэдэсний архаг үрэвслийн үед таван салааг буцалгаж уухад маш сайн. Сэржмядагийг элэгний өвчний үед буцалгаж ууна. Хаврын халгайг шинэ сонгино, жууцай, халиар зэрэгтэй хольж шөл буюу хуушуур хийн идэж байх хэрэгтэй. Таван мөнхийн ногоон ургамал болох морин зээргэнэ, аньсны навч, нарс, гацуур модны шилмүүсний шүүс уух нь эрүүл мэндэд тустай. Гэдэс өвдөж шингэн алдах үед сөд өвсний шүүс уух хэрэгтэй. Лууванг хүнсэнд олонтоо хэрэглэж, шүүсийг нь хүүхэд багачуудад өгдөг. Тавиас дээш настайчууд цээнийн үндсийг байнга буцалгаж уудаг. Шээс чавдагшах зовлон үгүй болдог гэлцдэг. Хаврын цагт хусны гөлгийг ногооноор нь түүж, хатаагаад хүйтэн сэрүүний улиралд ханиад, томуу дэгдэх үед буцалгаж уувал нэн сайн гэхчлэн ардын уламжлалт анагаах ухаанд сургажээ.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу