МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

УРАН ХАЙЧИЛБАР

УРАН ХАЙЧИЛБАР

Нимгэн цаас давхарлан нугалж дэлгэхэд үүссэн хээ дүрсийг “цаасан хайчилбар” гэнэ. Монгол дархны урлагийн зартай том хийцүүдийн мөнгөн урлалын салшгүй нэгэн төрөл бол урчууд, дархчуудын цаасан цоолбор буюу “цоолбормол хэв загвар” юм. Дархчуудын ур ухаанаа задлан цалин цагаан мөнгөнд ураа шингээн мөнхөлсөн бүтээлийн эх сурвалж, алт мэт оюун сэтгэлгээний хосгүй өв бол энэхүү цоолбор эх зураг загвар мөн. Хайчилбар бол өнгөний хоёр туйлаар урладаг ухаан. Амьдралыг гэрэл сvvдрээр vзvvлдэг урлаг гэж болно. Хайчилбар нь хар хавтгай цаасыг хайчилж цагаан дvрсээр орон зай vvсгэдэг өвөрмөц урлаг. Бас нэг онцлог гэвэл хайчилбар нь уран зургаас зохиомжоороо ялгардаг. Уран зургийн дvрслэлийн зохиомжийг салангид нь бодож төлөвлөж болдог бол хайчилбарт тэгэх боломж байхгvй. Хайчилбарт дvрсийг хооронд нь холбоотойгоор зохиомжилдог. Ер нь ертөнцийн бvх зvйл хоорондоо холбоотой гэдэг. Энэ гvн ухаан хайчилбарт шингэсэн байдаг. Холбоотойгоор зохиомжлохгvй бол дvрс тасарна. Хоёр морь хайчиллаа гэхэд дэл, сvvл гээд аль нэг хэсгээр холбоотойгоор зохиомжлох жишээтэй. Ер нь хайчилбар уран бvтээлчээс зохиомж, орон зайн нарийн мэдрэмж шаарддаг. Цэвэр мэдрэмжийн урлаг гэж болно. Хавтгай хар цаасыг харж байгаад зохиомжийг нvдэндээ буулгах ёстой. Хайчилбар хийдэг уран бvтээлч зургийг зохиомжлох чадвараараа уран зургийн зураачаас илvv хөгжсөн байдаг. Бас их анхаарал, тэвчээр шаарддаг урлаг. Буруу хайчиллаа гэхэд зураг шиг засварлах зvйл байхгvй, эхнээс нь дахиад хайчлах болдог. Хайчилбарт нэг чухал зvйл бол зургийн ерөнхий хvрээ. Хайчилбарын ерөнхий хvрээгээ зөв гаргасан цагт доторхи дvрсvvд зөв болно. Яваандаа удаан хайчлаад ирэхээр хайчны ир ямар цэг дээр очихыг мэдэрдэг болдог. Хайчилбарт энгийн дvрснээс авахуулаад нарийн төвөгтэй бvхий л дvрсийг хайчилж болно.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу