МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

УЛАМЖЛАЛТ НЭХЭХ, СҮЛЖИХ УРЛАЛ

УЛАМЖЛАЛТ НЭХЭХ, СҮЛЖИХ УРЛАЛ

Сүлжээ зангилаа: Монгол хатгамалчдын нэгэн өвөрмөц ур ухаан нь олон төрлийн утсан сүлжээ зангилаа юм. Малгайн сампин зангилааг очир хэлбэрийн дөрвөн өнцөг гаргаж зангилдаг. Нэг том сүлжээнээс хэд хэдэн салбар сүлжээ чих гарган том, жижигтэй тохируулан сүлждэг билээ. Мөн утас сүлжих, томж сүлжих аргаар дамрын даржин цацаг буюу эхнэр хүний хавтага зүүлт зэрэгт чимэг болгодог цахилдган сүлжээ, хурган чих, гурвалжин зангилаа, аман хүзүү гэх мэт олон янзын сүлжээ зангилаа байдаг. Хурган сүлжээгээр хазаар, ногт, олом, жирэм, чөдөр зангиддаг уламжлалтай. Мөн сур, аргамжны үзүүрийг уядаг тооно туших гэдэг алдуурч гүйдэггүй сайн уяа зангилааг эдүгээ ч хэрэглэж байна.  Зоос ширээОлон өнгийн утастай ээрүүлийг ишинд жин тэнцүүлсэн зоостой дугираг суурийн ирмэг дагуулан сөөлжүүлж тавин сүлжих Монголын эртний уламжлалт нэхмэл хатгамлын урлал. Утсан ороомол: Монгол сүлжмэл урлагийн бас нэгэн зүйл нь өнгийн утсаар ороож, сүлжих утсан ороомол /намх/ гэдэг урлал юм. Элдэв дүрсийн мод, шир, цаас тэргүүтнийг өнгийн утсаар алаглуулан сүлжиж ороох аргаар сахиусны бүрээс, өнгө дагнаасмал урлалын зүйлийг бүтээх ур ухаан эртний уламжлалтай. Утсан ороомол олон янз. Жишээлбэл: дошил намх буюу тову догшидын нүүр, толгойг өнгийн утсаар битүү ороосон нь Монголын Дүрслэх урлагийн музейд бий. Зүрх намхыг гурвалжин, дөрвөлжин гэх зэрэг төрөл бүрийн хэлбэрээр зассан тусгай модон дээгүүр өнгийн утас ороож сүлждэг.  Торон сүлжмэл: Торон сүлжмэл урлалын гол онцлог нь уран сайхан хээ угалзыг төрөл бүрийн утас ашиглан зангидаж урлан бүтээдэг болно.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу