МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

УЛАМЖЛАЛТ ЗЭЭГТ УРЛАЛ

УЛАМЖЛАЛТ ЗЭЭГТ УРЛАЛ

Монгол үндэстний уран хатгамлын нэгэн төрөл. Бод малын хөөвөр, хялгасыг нар зөв, буруу эрчилж алгадаж томж хийснийг дээс гэнэ. Дээсээр зүйл бүрийн зээгийг хэд хэдэн дамжлагаар томно. Бэлтгэсэн хошлон, гурамсан, дөрөмсөн зээг хэрэглээний дагуу төдийгүй гоо сайхны хосмолжин зориулалттай юм. Зээгийг дан болон давхар зээг, хар зээг, алаг зээг гэх мэтээр ангилж, янз бүрийн хэрэгцээний ширмэлийн зах хөвөөгөөр тавьж бөхлөх, чимэглэх, дүрслэл илэрхийллийн ёгт дохио тэмдгийн зориулалтаар хэрэглэсээр иржээ. Зээглэх арга нь: наасан дүрсүүдээ зааглан зээгээр хүрээлэхийг зээглэх гэнэ. Энэ нь Монгол зургаар бол хүрээлбэр зураасыг орлон ард нь дарагдсан хэсэгт зээгний хэрэггүй зөвхөн дээр нь дарах дүрсээ дагуулж зээгээ хадна. Зээгийн ижил өнгийн утсаар зээгийн дотуур оёж бэхэлнэ. Зээгийн бүдүүн нарийн хийх нь бүтээлийн хэмжээнээс шалтгаална.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу