МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

УЛАМЖЛАЛТ АРГА УХААН

УЛАМЖЛАЛТ АРГА УХААН

Монголчууд олон мянганы турш нүүдэллэн аж төрөхдөө бэлчээрийн мал аж ахуйд суурилсан өвөрмөц бөгөөд дахин давтагдашгүй уламжлалт арга ухааныг үеэс үед дамжуулан өвлүүлж ирсэн билээ. Өөрсдийн ахуйд тохирсон хоол хүнс, идээ ундаа бэлтгэх, ахуйгаас үүсэж бий болсон мэдлэгийг малын төдийгүй хүний эрүүл мэндийг хамгаалах анагаах ухаанд хүртэл хэрэглэж ирсэн уламжлалтай. Мөн энэхүү мэдлэг, арга ухааны уламжлалаа үр хойчдоо өвлүүлэн үлдээж ирсэн нь өдгөө ч бидний үед ирсэн гайхамшигт арга ухаан билээ. Энэ ай савд:

  • Цагаан идээ бэлтгэх уламжлалт арга
  • “Ажийн бор” ааруул хийх арга
  • Тамирын цагаан ааруул хийх арга
  • Ээзгий хийх арга
  • Улаан идээ боловсруулах арга
  • Борц хийх арга
  • Каз хийх арга
  • Битүү хоол хийх арга
  • Малын гэдэс дотроор хоол хүнс бэлтгэх арга
  • Үүц бэлтгэх арга
  • Хөх идээ боловсруулах арга
  • Монгол үндэстний уламжлалт цай ундаа хийх арга
  • Шимийн архи нэрэх уламжлалт арга технологи
  • Гүүний айраг исгэх уламжлалт арга технологи
  • Ингэний хоормог исгэх уламжлалт арга технологи
  • Хүндэтгэлийн зоог шүүс бэлтгэх арга
  • Арьс шир боловсруулах уламжлалт арга
  • Ноос ноолуур боловсруулах уламжлалт арга
  • Эсгий хийх уламжлалт арга
  • Ангийн насны нэршил
  • Шувуулахуй буюу шувуугаар ан хийх арга ухаан
  • Бүргэдээр ан хийх арга ухаан
  • Газар хагалах, боловсруулах арга
  • Үр тариа, жимс ногоо суулгах, хураах, цайруулах арга
  • Бариа заслын аргаар анагаах арга ухаан
  • Мал амьтны эрхтнээр анагаах арга ухаан
  • Ургамлын зүйлээр анагаах арга ухаан
  • Дом шившлэгийн аргаар анагаах арга ухаан
  • Зүү тавих арга ухаан
  • Хануур хийх арга ухаан
  • Төөнүүр хийх арга ухаан
  • Тан бэлдэх арга ухаан
  • Гүрэм домын арга ухаан
  • Ардын уламжлалт малын эмгэг анагаах арга ухаан
  • Мал хатгах уламжлалт мэдлэг
  • Мал ханах уламжлалт мэдлэг
  • Ардын сурган хүмүүжүүлэх ухаан
  • Бие бялдрын хүмүүжил олгох ухаан
  • Угийн бичиг хөтлөх Монгол уламжлалт мэдлэг зэрэг өвүүд багтана.

Та бүхэн энэхүү цахим хуудасны “Таны мэдлэгт” булангаар зочлоорой.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу