МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

УГИЙН БИЧИГ ХӨТЛӨХ МОНГОЛ УЛАМЖЛАЛТ МЭДЛЭГ

УГИЙН БИЧИГ ХӨТЛӨХ МОНГОЛ УЛАМЖЛАЛТ МЭДЛЭГ

Монголын ард түмний бүтээсэн түүх соёлын нэгэн уламжлал бол удам судар, ах дүү, үндэс угсаагаа мэдэх үйл байжээ. Ахан дүүгээ мэдэж таних ёсыг баримтлан журамлан хүндлэх нь ухаант хүний үйлдэн дээдлэх үйлийн нэг бөгөөд Монголчууд ургийн бичгийг өрхийн түүх болгон хөтөлж, залгамж үедээ өвлүүлэн зааж сурган иржээ. Энэ нь ах дүү, төрөл саднаа мэдэн гал голомт, өмч хөрөнгөө хэндээ уламжлуулах, ах зах, эгч дүүгээ хэрхэн хүндлэх, удам угсаагаа хэвийн цэвэр ариун байлгах олон асуудлыг шийддэг айл өрх бүрт заавал хөтлөдөг нэгэн түүхэн судар болжээ. Монгол ёс уламжлалд ургийн бичиг, тэмдэглэл хөтлөх нь бүр эртний түүхэн гаралтай нь товчлон өгүүлбэл: “Монголын нууц товчоо” номонд Чингис хааны дээд овог өвөг нь Тэмүүжингээс дээшхи Бөртэ-Чину хүртэлх 24 үеийг овог удмаар нь нэрсээр нь дэс дараалан бичсэн байдаг. Жишээ нь : Чингис язгуур: Бөртэ-Чину гэргий Гуа- марал нар, Батичихан гэдэг нэгэн хөвгүүнийг төрүүлжээ. Батичихааны хөвгүүн нь: Тамча Тамчагийн хөвгүүн Хорчир мэргэн, Хорчир мэргэний хөвгүүн нь Уужим-буурал гэх мэт нэрээр нь дараалж Есүхэй баатар, түүний хөвгүүн нь Тэмүүжин Чингис гэж бичсэн байдаг. Угийн бичгийн хамгийн гол зорилго нь цус ойртох аюулаас хамгаалдаг уламжлал юм. Монголчууд айл-өрх нэг бүрээрээ эрт дээрээс “ургийн” буюу “гэрийн үеийн бичиг” гэдэг тэмдэгтэй байжээ. Үр хүүхэд, залуусаа гэрлэх үед хоёр тал нь тэмдэглэлээ үзэж, удмаараа харилцдаг нарийн заншилтай байсан байна. Айл өрхийн “гэрийн үеийн бичиг”-ийн эрт үед “модон самбар”-т ургаа модны салаа мөчир хэлбэрээр тэмдэглэдэг онцлогтой байжээ. Мөн даавуу, цаасан дээр зурах тохиолдол ч байсан аж. Эртний аймаг, шавь, хошуудын айл нэг бүрд бичигтэн хүмүүс цөөн байсан учир Гэрийн үеийн бичгээр тэмдэглэдэг тусгай бичигтнийг орон нутгийн төр томилон ажиллуулдаг байжээ.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу