МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ТӨМӨР ХУУР ХӨГЖИМ ТОГЛОХ УРЛАГ

ТӨМӨР ХУУР ХӨГЖИМ ТОГЛОХ УРЛАГ

Хэлбэр хийц энгийн атлаа өвөрмөц тансаг аялгуутай. Хоёр мянган жилийн түүхтэй атал анхны хэв шинжээ алдаагүй хөгжим юм. Орчин цагийн аман хууртай андуурах нь бий. Хуурын дунд хэсэгт байрлах чичирхийлэн хөдөлж авиа гаргадаг хэсгийг “хэл” хэмээдэг бөгөөд үүнээс үндэслэн “хэл хуур” хэмээн нэрийдсэн байдаг. Харин хулсан, ясан, төмөр хуур гэдэг нь хийсэн материалаас үүдсэн нэршлүүд ажээ. Хэл хуур нь бөө мөргөлийн зан үйлтэй холбоотой байдаг. Хэл хуур нь бөө удганы хөгжмийн зэмсэг бөгөөд “онгодын хөлөг” хэмээн нэрлэгддэг. Гэвч хэл хуур ашиглахгүйгээр онгодоо дууддаг бөө ч цөөнгүй.  Бөө мөргөл дэлхийн 100 гаруй оронд тархсан байдаг учраас хэл хуур ч түүнийг дагаад олон оронд тархжээ. Хийц нь энгийн хирнээ дуугаралт нь дахин давтагдашгүй, тоглож сурахад хялбар. Хэл хуур хэзээ үүссэн нь тодорхойгүй боловч НТӨ III-I зуунд Хүннүчүүд хэрэглэж байсныг нотлох ясан хуур Төв аймгийн Алтанбулаг суман дахь булшнаас олджээ. Ясан, төмөр, хулсан хуур Монголд зэрэг хөгжиж хадгалагдсаар иржээ.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу