МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ТҮРГЭН ХЭЛЛЭГ

ТҮРГЭН ХЭЛЛЭГ

Түргэн хэллэг нь хэлэхэд бэрх үг хэллэгийг хэлүүлж сургахад чиглэгдсэн аман наадгайн нэг төрөл юм.  Хүүхдийг багаас нь үгийн баялагтай, зөв тод хэллэгтэй, хэл ярианы чадвартай болгохын тулд түргэн хэллэг хэмээх ардын аман зохиолын төрөл зүйлийг бий болгосон ба улмаар хүүхэд багачууд төдийгүй насанд хүрэгсэд ч үг яриагаа зөв цэгцтэй, хурц байлгах үүднээс түргэн хэллэгт шимтэх болжээ. Түргэн хэллэгийг нутаг нутагт өөрөөр нэрлэдэг бөгөөд Халхын зарим нутагт “хэлний ээдрээ” гаргах үг, Буриадад “жороо үгэ”, өвөрлөгч аялгуунд “хэл засах үг” хэмээдэг. Түргэн хэллэгийн гол онцлог нь бодит юмс үзэгдлийг дүрсэлсэн байдаг учир хүүхэд тухайн эд юмстай танилцаж, танин мэддэг ач холбогдолтой.

Жишээ нь, Манай хааны
Мянган мөнгөн бөмбөгийг
Мянган мөнгөн бөмбөг биш гэвэл
Ямар хааны мянган мөнгөн бөмбөгийг Мянган мөнгөн бөмбөг гэх вэ?

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу