МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ТҮНХ ХАРВАА

ТҮНХ ХАРВАА

Монгол Улсын Дорнод аймагт тархсан харвааны нэгэн төрөл. Түнх харваа нь байгаараа Халх, Буриад харваанаас өөр. Бай нь ойролцоогоор 30см орчим тойрогтой, 5 өнгийн цагираг бөгөөд эдгээр нь тус тусдаа сална. Харваачийн оносон цагираг нь цааш сугарч унах ёстой. Голын цагирагийг оновол хамгийн өндөр оноо авах юм. Энэ өвөрмөц байг хоёр баганын хооронд 1.8м-ийн өндөрт татсан суранд өлгөж, 22 нум /ойролцоогоор 36м/-ийн зайтай газраас харвадаг байна. Дээхэн үед тэрэгний хоёр дугуйнаас татаж уясан суранд өлгөн харвадаг байжээ. Түнх гэдэг нь Монгол хэлний түхлэг, тэнхлэг буюу холбоос, гол гэсэн үгийн язгуур. Мөн тэрэгний хоёр дугуй холбосон голыг тэнхлэг гэж нэрлэдэг. Эртний Барга угсаатнууд тэрэгний дугуйны голыг бай болгон харваж, цэц мэргэнээ сорьдог байсан. Энэ нь тэрэгний дугуйн голоос цухуйсан хамгийн жижиг цэг болох тул тухайн хүний цэц мэргэнийг үнэхээр шалгадаг байв. Улмаар хөгжлийн явцад тэрэгний дугуй адил жижиг бай хийж харван түүнийгээ “түнх” хэмээн нэрлэсэн байна. Үүнээс үзэхэд түнх харваа нь нүүдэлчдийн амьдрал ахуйгаас гаралтай, Монгол үндэстний хамгийн эртний харвааны нэг төрөл болох нь тодорхой. 

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу