МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ТЭНГЭР, ЭРХЭС, ЦАГ АГААР ШИНЖИХ УЛАМЖЛАЛТ МЭДЛЭГ

ТЭНГЭР, ЭРХЭС, ЦАГ АГААР ШИНЖИХ УЛАМЖЛАЛТ МЭДЛЭГ

Нүүдэлчин Монголчууд хэдэн зуун жилийн тэртээгээс он цагийг тоолох төдийгүй байгаль цаг уурын өөрчлөлтийг шинжиж, урьдчилан мэдэх арга ухааныг бий болгон аж амьдралдаа ашиглан, хөгжүүлсээр ирсэн түүхтэй. Жишээ нь: Өглөө босоод харахад хонь салхи сөрөөд хэвтчихсэн, адуу бэлчээртээ их таруун идшилж байх, үхэр, нохой тарайж хэвтсэн байх бол тэр өдөртөө тэнгэр сайхан байна, хаврын цагт тэмээ жалга дагах юмуу, өглөө босохгүй хэвтээд байвал тэнгэр муухайрдаг гэх мэт мал сүргийн авир араншин, өнгө зүс, сүү шим, үс ноосны хувирлаар, нар, сар хүрээлэх буюу өглөө, орой нар чихэлбэл цас орж зуд болох төлөвтэй, өмнө болон баруунаас салхи ширүүсвэл тэнгэр удаан хугацаагаар муудах магадлалтай, бороо орж байхад зүүн, зүүн урд зүгт солонго татвал бороо арилахын шинжтэй гэх мэт салхины зүг чиг, солонго, хурын шинж, нар сарны хүрээ зэрэг байгаль, цаг уурын байдлаар, тарвага нүхнийхээ амсрыг тойруулан чулуу шороогоор хүрээлбэл бороо орж, үер болохын шинж, намар нь шоргоолжны үүр өндөрсч, хулгана хөеөгөө нүхэнд нуугаад байвал цас их унаж, өвөл хатуурахын шинж, муур нохой цагираглан хэвтэж, хошуугаа дөрвөн хөлний хооронд хийж унтах нь салхи ширүүсэх, цас бороо орохын шинж гэх мэт гэрийн тэжээмэл болон зэрлэг амьтны үйл байдлаар, мичид нь сарны дээгүүр гарвал тэнгэр аягүйтдэг, сар нь мичдийн дээгүүр гарах юмуу холуур зөрвөл тэнгэр хангай сайжирч өнтэй жил болдог гэх мэт   сар мичдийн тохиолоор шинжиж мэддэг байжээ.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу