МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ТЭМЭЭН ТЭРЭГ ХИЙХ УЛАМЖЛАЛТ АРГА

ТЭМЭЭН ТЭРЭГ ХИЙХ УЛАМЖЛАЛТ АРГА

Тэмээнд хөллөдөг тэргийг тэмээн тэрэг гэнэ. Тэмээн тэргийг хийсэн материалаар нь хар модон, хус модон, төмөр тэрэг, хийцээр нь зүймэл мөөртэй, матмал мөөртэй, резин дугуйт тэрэг хэмээн хэд хэдэн янзаар ангилдаг. Тэмээн ачааны даацыг нэмэгдүүлэхийн тулд тэрэг, чарга хэрэгтэй болж, түүнд тохируулан тэрэг хийх болжээ. Тэмээн тэрэг нь тэмээний нуруу ачааны хэмжээг нэмэгдүүлж чадлыг бүрэн ашиглах ач холбогдолтой. Тэмээн тэрэг хийхэд арлын гуя мод хосоор нэг, арлын чихний чагт хосоор нэг, данз буюу хөндлөвч наймаас есөн шихэг, мөөр зургаа, тэрэгний голын чихний чагт талын нэг, бүгд хоёр байх боловч голоороо эргэдэг төмөр гол бүхий тэргэнд хусан бул, булны цагираг цөн хосоор нэг, хусан хигээс талын арванхоёр, төмөр мөөр нэг орно. Харин голоороо эргэдэггүй хар модон буюу хусан тэргэнд хусан гол нэг, дугуйн тархи мод хосоор нэг, тархины сум мод талын хоёр, бүгд дөрөв, дугуйн шаантаг талын арав, бүгд  хорь, гүүшин /Тэрэгний тэнхлэг/ хосоор нэг яйшин /Тэрэгний бэхэлгээний мод/ талын хоёр, бүгд дөрөв байна. Хөллөх малын төрөл байдалд тэрэгний дугуйн хүнд, хөнгөн, өндөр, нам, арлын гуяны хоорондох зайг зохицуулах шаардлагатай.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу