МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ТЭМЭЭН СҮРЭГ МАЛЛАХ АРГА УХААН

ТЭМЭЭН СҮРЭГ МАЛЛАХ АРГА УХААН

Тэмээ зуны улиралд хиаг, морин агь, бор бут, бударгана, морин гүцгэнэ, нарийн цагаан өвс, тэсэг, багалуур, загийн мөчир, шар мод, ээрэм шарилж, халгай, бор харгана, хөмөл, таана, хонин агь, боролзой, мангир, шаваг, тогторгоно, лавай, хамхуул зэрэг өвс ургамлыг идэж түргэн хугацаанд тарга тэвээрэг авдаг. Тэмээний бэлчээрийг ойр ойрхон тал хээр, говийг ээлжлэн сэлгэж хариулахад идээшлэх сонирхол нь  нэмэгддэг. Тэмээн сүргийг намрын улиралд тал, цөл, цэлгэр уудам хөндий, хоолойд зөөлөн хөрстэй хужирлаг ургамал ихтэй, өөрөөр хэлбэл таана, хөмөл толгойлон хонгоршиж, багалуур замбагалан цэцэглэсэн нутаг бэлчээрт хариулах нь тохиромжтой. Гэхдээ хэт хол бэлчээж, холоос услахыг багасгаж бэлчээр, ус нь ойрхон байх нь зүйтэй. Өвлийн улиралд тэмээн сүрэгт тал хээр, говь хосолсон бэлчээр бүхий тойром, зөөлөн хөрстэй, салхи шуурганд автхааргүй нөмөр, дулаан газрыг сонгож авдаг. Ийм газар уул толгод, ухаа зоогийн энгэр, говийн өвс ургамалтай нарийн хоолой, хөндий газрыг түшиглэх нь тохиромжтой. Хаврын улиралд тэмээн сүргийн бэлчээр нь хиаг, ерхөг, морь, хонин агь, божмог, улаан, бор бударгана, бор, цагаан шаваг, цахилдаг, нарийн цагаалж өвс, дэрсний салмай, хонгор зул, хамхуул, хөх борог зэрэг өвс ургамалтай, шаваг, тэсэг, буйлс, харгана, заг, шар мод зэрэг бутлаг ургамалтай нөмөр, дулаан, өвс ус, хужирандаа ойр бэлчээр байвал тохиромжтой.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу