МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ТЭМЭЭН БӨМБӨГ

ТЭМЭЭН БӨМБӨГ

Морь, тэмээн дээрээс бөмбөгийг цохиж нүхэнд оруулан наадах нэгэн зүйл тоглоом. Спорт, соёл, чөлөөт цагийн үйл ажиллагаанд нэвтэрч буй. Чингисийн үед Монголчууд “болуу” хэмээх морь, тэмээн дээрээс бөмбөг булаалдах наадаанаар тоглож байсан тухай түүхийн сурвалжид өгүүлдэг. “Болуу” гэдэг нь модны үзүүрт ширэн бөмбөг бэхэлсэн байх бөгөөд одоогийнхоор цохиур маягийн зүйлийг хэлдэг. Энэ үг хувирч “морин поло”, “тэмээн поло” хэмээх спортын төрлийн нэр болжээ.  Сураар сүлжиж хийсэн дотроо хөндий том бөөрөнхий бөмбөгийг морь, тэмээн дээрээс урт модоор цохиж наадах тоглоом юм. Бөмбөг дэлдэх энэхүү тоглоомыг 2000 оноос зохион байгуулж ирсэнээр тэмээнд хандах хүмүүсийн хандлага өөрчлөгдсөнөөс гадна тоо толгой нь буурч байсан тэмээний тоо толгойг өсгөхөд тодорхой үүрэг гүйцэтгэсэн гэж судлаачид үздэг.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу