МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ТЭМЭЭНИЙ УРАЛДААН

ТЭМЭЭНИЙ УРАЛДААН

Хурдан шинж нь бүрдсэн тэмээний уяа сойлгыг тохируулан уралдуулдаг нь Монголчуудын уламжлалт наадмын нэг. Хурдан тэмээ нь ерөнхийдөө толгой багавтар, хоншоор нь шөвгөр, хүзүү урт, бөх богино, суга уужим, тайган гэдэстэй, дөрвөн хөл урт, борви нь мадгар, салтаа уужим, ноос нимгэн зэрэг илэрхий онцлогтой. Хурдан тэмээний өвөрмөц тал нь өмнө мөч нь хойд мөчөөсөө өндөр байдаг. Иймээс уралдааны тэмээг сонгохдоо бие галбирын эдгээр онцлогийг анхаардаг. Тэмээн сүрэг өсөж, мянга, түм хүрэх үед болон ашиг шимийг нь алдаршуулан магтах хийгээд бусад тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан зохион байгуулдаг баяр наадам. Монголчууд “Мөнгөн буйлны баяр” зэрэг тэмээчдийн баярыг намар, өвлийн цагт хийдэг уламжлалтай. Хоёр бөхт Монгол тэмээний үүсч үржсэн нутаг бол Монголын их говь юм. Монгол тэмээ нь чээж гүн, өргөн, ноос өтгөн, зөөлөн. Хүзүү, өвдөгний зогдор ихтэй, хүйтэнд тэсвэртэй. Гол шилдэг омог нь Галбын говийн улаан, Ханын хэцийн хүрэн, Говь-Алтай аймгийн Төгрөгийн Хос зогдорт шилмэл угшлын тэмээ юм. Монголчууд тэмээг уналга, эдэлгээнд хэрэглэхээс гадна унаж уралддаг уламжлалтай. Тэмээчдийн баяраар атан тэмээ, тором уралдах, буйл зорох, бурантаг томох, тэмээ ачих, эмнэг сургах зэрэг уралдаан тэмцээн зохиодог. Бага насны тормыг 8, атан тэмээг 10 орчим км зайд уралдуулдаг. Түрүүлсэн тэмээ, эзэн хоёр мяндсан бурантаг өргүүлж, алдар цолоо дуудуулан сүү цагаан идээгээр мялаалгана.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу