МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ТЭМЭЭНИЙ СОЁЛТОЙ ХОЛБООТОЙ НАЙР НААДАМ, ЗАН ҮЙЛ

ТЭМЭЭНИЙ СОЁЛТОЙ ХОЛБООТОЙ НАЙР НААДАМ, ЗАН ҮЙЛ

Ингэ ихэр ботго гаргах нь ховор байдаг тул ингэ ихэрлэсэн тохиолдолд ихэд бэлэгшээж, олон нийтэд зарлан өргөмжилж, бичиж тэмдэглэж үлдээдэг. Орчин үед тэмээг уралдуулах, тэмээн поло тоглуулах зэрэг үйл ажиллагаа зохион байгуулж байна. Баяр ёслолын /их говийн тэмээний баяруудаар/ үеэр гоёлын нөмрөг, бэлэгдэлийн эвэр, нар, хулгана зэрэг тэмээний түүх домогтой холбоотой зүйлийг хийж тэмээг гоёж хэрэглэх нь ажиглагдаж байна. Тэмээний уралдааныг бага нас буюу торомны, дунд нас буюу тайлагны, дээд нас буюу атны хэмээн гурав ангилан уралдуулдаг бөгөөд уралдах тэмээний уяа сойлгыг хурдан морины нэгэн адил уяаг нь тааруулдаг. Тэмээний уралдаанд заавал хүүхэд гэхгүй насанд хүрэгчид унадагаараа морины уралдаанаас өөр байдаг. Уралдаанд түрүүлж, айрагдсан тэмээний цолыг морины цолны нэгэн адил дууддаг ёстой.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу