МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ТУВА ХУРИМЫН ЁС, ЗАН ҮЙЛ

ТУВА ХУРИМЫН ЁС, ЗАН ҮЙЛ

Тувачуудын дунд хүүхдийг бага байхад нь “өндгөн сүй” тавих ёс байжээ. Энэ нь ихэвчлэн бүр өлгийтэй байхад нь хоёр хүүхдийн өлгий, хучлага, бүс, жөргек /хүүхдийн өлгийний дотор талд бөгсөн дор нь тавьдаг ишигний арьс/ солилцдог байжээ. Ингэж “өндгөн сүй” тавихыг  “Жөргек/солилцох/солчур” гэдэг.  Хүүгийн эцэг, эх бэрээ сонгон жил, мэнгэ, удам судар, ааш араншин, төлөв байдлыг тодорхойлон мэдсэний эцэст бэр гуйх ажил эхэлнэ. Тувачууд бэр гуйхын өмнө товлосон сайн өдөр хүүгийн талаас “Аг көк” буюу “Цагаан идээ” хүргэнэ. Энэ үед охины эцэг эх бид дангаараа охиныхоо хувь заяаг мэдэхгүй, ах дүү нартайгаа зөвлөлдөнө гэхчлэн тодорхой хариу өгөлгүй буцаана. Үүний дараа мөн товлосон сайн өдөр “Худа дүжэр” буюу хүүхний эцгийнд “Худ буух” зан үйл гүйцэтгэнэ. Ийнхүү бэрээ гуйсны дараа бэлтгэх хуримын томоохон ажил бол “Бөдей бүрүр” буюу “Гэр бүрэх” ажил байдаг. Тувачуудын хувьд бусад ястнуудын нэгэн адил хүү тал гэрээ бүрнэ. Хүүгийн шинэ гэр бэлэн болж хуримын товлосон хугацаа ойртоход охин өөрийн төрөл садангийн айлуудаар айлчлан явдаг. Үүнийг “аалдаар” буюу “айлчлах” гэдэг. Тувачуудын заншлаар охиноо мордох болоход охины ээж дотоод хормой дээрээ охиныхоо нүүр гарыг угаалгаад мордуулдаг байжээ. Бэрийг мордуулахдаа нар битүүгээр морддог, охины талд ургахын улаан нартай уралдан очих ёстой бөгөөд хэрэв хугацаандаа очиж амжихгүй бол хугацаа хожимдлоо хэмээн хурим найрыг хойшлуулдаг заншил байжээ. Хуримын дараа “Гөжэгэ жэжэр” буюу Хөшиг тайлах ёс хуримаас хойш 3 хоногийн дараа болдог.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу