МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ТОРГУУД ХУРИМЫН ЁС, ЗАН ҮЙЛ

ТОРГУУД ХУРИМЫН ЁС, ЗАН ҮЙЛ

Торгууд ястны нэг хэсэг нь бэр гуйхдаа эхэлж зөвшөөрөл аваад хүүгийн авга, нагацын гурван хүн очиж, сацал сүү өргөх ёслол хийнэ. Үүний дараа сэв хүргэх ёслол хийдэг. Энэ үеэр хүргэний талынхан худынхаа гал голомтод гурван удаа мөргөнө. Үүний дараа охины талынхан охины бэр болон явахдаа авч явах хувцсыг өгдөг. Үүнийгээ сэв гэж нэрлэнэ. Торгуудад бэр хүргэж ирсэн хүмүүс хүүгийн аавынд орж цайлна. Энэ хооронд охины ачаа барааг шинэ гэрт оруулж хураана. Бэрийг шинэ гэрт оруулж хөшгийг татаж ард нь суулгана. Улмаар хоёр талын бэргэн охины хорин салаа үсийг цуцаж хоёр салаа болгон сүлжиж авгай хүний үсний хэрэглэл зүүнэ. Торгууд авгай үсэндээ /шигармагтай/ үсний гэртэй байх ба шигармагаас тохиг зүүн тоорцог өмсөнө.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу