МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ТОРГУУД БИЙ БИЕЛГЭЭ

ТОРГУУД БИЙ БИЕЛГЭЭ

Торгуудын бий биелгээг товшуурын эгшгэнд голлон биелдэг байхад Дөрвөд, Баяд, Захчин, Хотон ястны бий биелэг нь икэлийн татлагад илүү тодордог. Ойрад Монголчууд Дөрвөд, Урианхай, Баяд, Торгууд, Захчин, Хотон үндэстэн ястнууд бусад үндэстний бүжгийн урлагаас ялгарах намба төрхтэй бийгийн урлагийг хөгжүүлж ирсэн. Дээд зэрэглэлийн үндсэн бий гэж 12 бий байдаг. Үүнд их агсал, цацал бий, мөргүүл, элхэндэг, жороо морины явдал, дөрвөн ойрадын, ховог, эрээн хавирга, жалам хар, экилийн аяс, жудар гэсэн 12 төрөл байдаг. Энэ бүх өөр хоорондоо ялгаатай бүжгийн жинхэнэ намбыг тогтоож, уг төрхөөр нь насан балчраас өтлөх нас хүртлээ биелсэн алдар цуутай бий биелээчид хэдэн арав байдаг.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу