МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ТОРГУУД АМАН АЯЛГУУ

ТОРГУУД АМАН АЯЛГУУ

Торгууд нь эдүгээ ОХУ-ын Халимагийн БНУ, ӨМӨЗО-ны Ховог сайр, Баян гол, Эзэнэ голоор нутагладаг бөгөөд Монгол Улсын Ховд аймгийн Булган суманд голчлон суудаг тул Булганы Торгуудууд, Алтайн Торгуудууд гэх нь бий. Тур(тураг буюу том, өсгөлүүн) турхаг, тургаг, тургауд гэсэн үг сунжирсаар Торгууд болсон гэдэг. Торгууд аман аялгууны онцлогоос: Урт, богино эгшиг байдаг боловч хос эгшиг байхгүй. Богино эгшгийг огцом хэлдэг/халбага-хашиг, мөчир-бөчир, эх-экин/, эгшиг хэлний байдлаар зохицох ч уруулаар зохицохгүй олон тооны “нууд”, “нүүд” дагаварыг ихэвчлэн “л”, “р”-ээр төгссөн үгэнд залгана/түшмэлүүд-түшмэлмүүд, баатрууд-баатармууд/, “н”-ээр төгссөн үгэнд харьяалах болон хамаатуулахын тийн ялгал залгахад давхар “н” үсэг жийрэглэдэг /мориныхоо-морнаанаан, хөвгүүнийхээ-хөвүүнүүнээн/ зэрэг онцлогтой.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу