МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ТОВШУУР ХӨГЖИМ ТОГЛОХ УРЛАГ

ТОВШУУР ХӨГЖИМ ТОГЛОХ УРЛАГ

Товшуур нь Монгол үндэстний хөгжмийн зэмсэг юм. Товшуур нь хүн төрөлхтний чавхдаст хөгжмийн зэмсгийн өвөг нэн эртний хөгжим бөгөөд өнөөг хүртэл Ойрад Монголчууд Алтайн УрианхайТуваБаядТоргуудЗахчинДөрвөдӨөлд ястнууд түлхүү хэрэглэдэг ба нэр, хэлбэр дүрс дууны өнгө, хөгжимдөх арга нь ч өөр өөрийн онцлогтой байдаг. Жишээлбэл, Алтайн Урианхайчууд Топшур гэж нэрлэдэг. Товшуурын дуугарах өнгө ай нь царны зузаан нимгэн, бүрээсний материалаас шалтгаалах боловч ерөнхийдөө цөлдөндүү огцом дуугарна. Царны бүрээсийг могойн арьс, ямааны цавьны нимгэн арьс, үхрийн үнхэлцэгний хальсаар хийж иржээ. Ойрад Монголын олон ястны дунд дэлгэрэхдээ ааган, хилдүүр, бөөрөнхий, дөрвөлжин, хун, чандмань, янгир, гибэр зэрэг олон хэлбэр төрхтэйгээр урлан хөгжимддөг байжээ. Бүх товшуур нь гар хийцийнх бөгөөд үүнээс шалтгаалан товшуурын материал, хэлбэр нь бүс нутгаас хамааран өөр өөр байдаг. Товшуурын шанага нь ихэвчлэн зууван хэлбэртэй байх ба ДөрвөдТоргууд ястны товшуур дугариг шанагатай, аяган хэлбэртэй байдаг. Халимагийн товшуурын хэлбэр Казакын ДомборОросын Балалайкын хэлбэртэй илүү төстэй юм. Товшуурын их биеийг харгай модоор хийж, царыг ямааны илгээр бүрнэ. Товшуурын чавхдасыг намрын ямааны өлөн гэдэс, эвэл хурдан морины сүүлний хялгасыг эрчилж хийдэг. Товшуурын утас бүдүүн, нарийн байхаас гадна зөв буруу эрчтэй байна. Дээд талын чавхдасыг 9 хялгасаар зөв эрчилдэг бол, доод талынхыг 7 хялгасаар буруу эрчилдэг. Товшуурын хөг нь нэлээд царгиа дуутай, туульчид товшуурын хоёр чавхдасыг гараараа чавхдан тоглодог. Товшуурыг тууль хайлах, үлгэр, магтаал, ерөөл хэлэх, дуу бүжгийн ая тоглох болон үндэсний бусад хөгжмийн зэмсгүүдтэй хавсран цөөхүүл, найруу хөгжим тоглоход ашигладаг байна. Баруун Монголчуудын Жангар туулийн аяыг ихэвчлэн товшуур хөгжмөөр хөгжимдөх ба туульч өөрийнхөө тоглодог дурын өнгө аясанд оруулан тоглодгоороо онцлогтой. Биелгээний хувьд ямар ч биелгээн дээр өнгө аяс тааруулан тоглох боломжтой. Заавал товшуур дээр тоглодог биелгээнүүд байдаг. Жишээ нь Савардан бий.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу