МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ТАХИЛГА, ТАЙЛГЫН ҮГС

ТАХИЛГА, ТАЙЛГЫН ҮГС

Балар эрт цагт хүмүүс өөрсдийн явж өнгөрсөн зам мөр, олз омог ихтэй газар, амьдарч болохоор сайн нөхцөл бүхий газар, эсвэл аюул осол ихтэй орон нутгийг бусаддаа дохиолох, сэрэмжлүүлэх зорилгоор элдэв тэмдэг тавьж ирсэн нь хожим овоо болон хөгжсөн гэж үздэг. Лус савдагийг баясган тахиваас тэдний ивээлд багтан буян хишгийг нь хүртэнэ гэсэн шүтлэг бишрэлийн үүднээс овоог тахиж ирсэн. Он цаг наашлах тусам овоо тахихдаа наадам хийж, бөх барилдаж, сур харваж, морь уралдах болжээ. Овоо тахилгад бөө удган нар оролцож байгаа бол эхлээд тэд бөөлнө, хэрвээ лам нар оролцож байгаа бол тэд эхлээд ном уншина. Бөө мөргөлд овооны онго гэж байдаг. Бөөлөхийн өмнө овооны онгыг урин дуудаж, газар усны эздийг Монгол хэл аялгуугаар дуудан ярилцаж, овоог есөнтөө нар зөв тойрч, өмнө нь есөн удаа сөгдөн залбирч өчил өчин цацал өргөдөг байжээ.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу