МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ТАНЫ МЭДЛЭГТ БУЛАНГААР ЗОЧЛООРОЙ

ТАНЫ МЭДЛЭГТ БУЛАНГААР ЗОЧЛООРОЙ

Байгаль дэлхий жам ёсоороо оршин тогтнохын тулд биологийн олон төрөл зүйл нь хадгалагдан хамгаалагдаж байх учиртай. Үүний нэг адил хүн төрөлхтнийг оршин амьдруулахын тулд соёлын олон төрөл зүйлийг нь хамгаалж, чөлөөтэй хөгжих бололцоог нь олгох шаардлагатай. Дэлхийн соёлын олон төрөл байдал, түүний дотор соёлын өвийг хамгаалах, дэмжиж хөгжүүлэх явдал ийнхүү хүн төрөлхтний хойшлуулшгүй зорилтын нэг болсон бөгөөд үүний дагуу ЮНЕСКО-гоос 2003 онд “Биет бус соёлын өвийг хамгаалах тухай конвенци” баталж, Монгол Улс тус конвенцод 2005 онд нэгдэн орсон билээ.

Соёлын биет бус өвийн илрэх гол гол төрөл хэлбэрийг ерөнхийд нь ай савд багтаан үздэг бөгөөд БСШУС-ын сайдын 2019 оны “Бүртгэл шинэчлэн батлах тухай” А/759 дугаар тушаалаар Соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний 7 ай савын 279 өвийг баталсан.

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн хүрээнд дээрх төлөөллийн ай савын соёлын биет бус өвүүдийн мэдээллийг энэхүү цахим хуудасны “Таны мэдлэгт” булангаар та бүхэн зочлон сонирхоорой.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу