МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ТААВАРТ ТОГЛООМЫН УЛАМЖЛАЛТ ТӨРЛҮҮД

ТААВАРТ ТОГЛООМЫН УЛАМЖЛАЛТ ТӨРЛҮҮД

Монголчууд үр хүүхдээ хөгжүүлэхийн тулд олон сонирхолтой тоглоом наадам бодож олсны нэг нь тааварт тоглоом юм. Тааварт тоглоом нь сэтгэхүй хөгжүүлэхэд зориулагдсан уламжлалт ухаан, логик сэтгэлгээ шаардсан, үгсийн сан, хэлзүйн мэдлэг шаардсан, танин мэдүүлэх ач холбогдолтой. Иймээс орчин цагт ч бага ангийн болон Математикийн багш нар уламжлалт тааварт тоглоом, бодлогын сонгодог жишээнүүдийг хичээлийн хөтөлбөртөө оруулдаг байна. Тухайлбал, “Эзнээ иддэг, ижлээ иддэг, хомоо иддэг гурван тэмээг ямар дарааллаар хөтлөх вэ?”, “Нэг хүн хонь, чоно, өвс гурвыг гол гаталгах болжээ. Завинд зөвхөн 2 зүйлийг авч явж болно. Хонийг чонотой үлдээвэл чоно хонийг иднэ. Өвс хонь хоёрыг үлдээвэл хонь нь өвсийг идчихнэ. Иймээс ямар дарааллаар гол гаталгах вэ? гэх мэт.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу