МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

СУУХАН ХУУР ТОГЛОХ АРГА

СУУХАН ХУУР ТОГЛОХ АРГА

Монгол Улсын хэмжээнд Хэнтий, Дорнод, Хөвсгөл аймагт ховор тархсан Буриадын үндэсний хөгжим “Суухан хуур” гэж хөгжим бий. Энэ хуур нь ганц утас, чавхдастай хуур юм. Энэ хөгжим ялангуяа баруун долоон Буриадад илүү түгээмэл өвлөгдөж үлдсэн байдаг. Тус хөгжим нь морин хуур шиг боловч хун толгойтой, цартай, цар нь үхрийн давсаг буюу “суух”-аар хийсэн байдаг учраас “Суухан хуур”  гэж нэрлэдэг байна. Yхрийнхээ давсгийг модонд тэлж хатаан их биеийг нь хулсаар, чавхдасыг нь морины сүүлээр хийдэг ганц чавхдастай хөгжим юм. Ганц чавхдастай хөгжим дэлхийд ердөө гурав л байдаг гэж хөгжим судлаач Ж.Бадраа “Монгол ардын хөгжим” хэмээх номдоо бичсэн байдаг. Вьетнамын дамбау, Энэтхэгийн сатарийн төрлийн хөгжим, харин гурав дахь нь Буриад ястны суухан хуур юм. Эрт цаг үед суухан хуурыг тоглохдоо баруун хөлөө нугалж суун, зүүн хөлөө урагш нь жийн, зvvн хөлнийхөө өлмий, эм хоёрын хооронд хавчиж тогтоон таван хуруугаа утсан дээрээ дарж тоглодог байсан.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу