МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

СУРГААЛ ҮГ

СУРГААЛ ҮГ

Ардын аман зохиолын нэг төрөл, аж амьдралд сануулах, сургамжлах, ятгах, хориглох санааг илэрхийлж, товч цөөн үгээр шүлэглэсэн тогтвортой сургаалт хэллэг. Сургаал үгс нь гүн гүнзгий, өргөн дэлгэр агуулгатай, хүүхдийг аргадахаас эхлээд анхааруулах, айлгах утга санааг багтаана. Хүүхдийн мэдээ орохыг дагалдан сургах үг, өгүүлбэр нь агуулгын хувьд аяндаа гүнзгийрч байдаг. Хүүхдийн эцэг, эхдээ хамгаас хайртай байдаг онцлогийг үндэслэж айлгах, жишээлбэл, “Хуруугаа бүү үмх ээж чинь үхнэ”, “Нусаа бүү ид, мартамхай болно”, “Хүний өөдөөс бүү нулим, амны хишгээ хүнд өгнө” гэх зэргээр ариун цэвэрч ёсонд сургах зүг хөтөлж байснаа аажмаар далд утгат дан үгсийн сургаал олширч, хүүхдийн сэтгэхүйг дээшлүүлэх сэтгэн бодох чадварыг нь сайжруулж байдаг. Жишээлбэл: “Идэхээ бүү чамла”, “Өвсийг бүү зангид”, “Ачийг бүү март”, “Өглөө бүү оройт” гэх ба “Өглөөний сайхныг сайханд бүү бод, Өсөхийн жаргалыг жаргалд бүү бод” гэхчилэн амьдралын замд жолоодон хөтөлж оруулсан байдаг.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу